Friday, January 26, 2007

Англи хэл суралцагсдад

1.www.englishpaje.com-Дунд болон дээд шатны оюутнуудад зориулсан англи хэлний дүрмийн дасгалууд
2.www.-english learner.com.wwwlongman.com www.geocities.com-Англи хэл суралцагсдад зориулсан вэб хуудас
3.owl.english.purdue.edu-Үнэгүй интерактив видео хичээл,асуулт,хариулт,үгийн сүлжээ,англи хэл сурахад хэрэгтэй материалууд
4.www.eslus.com/lessons/reading/read.ntm-Англи хэл дээр унших чадвар хөгжүүлэх дасгалууд,унших материалууд
5.www.word2word.com/course.htm/
Англиар харилцах чадвараа хөгжүүлэх хичээлүүд,англиар харьцах хаяг солилцох,англи хэлний хичээлүүд www.abchekers.com
6.www.real.english.com-Англи хэлний үнэгүй видео хичээлүүд
7.Англи хэлээ хэрхэн сайжруулах талаар үнэгүй онлайн зөвлөгөө авах ,унших материал,үгийн сангийн баялагаа нэмэгдүүлэх ,сонгох чадвараа дээшлүүлэх дасгалын хураамжийг доорхи хаягуудаар үзнэ үү,
www.churchilhouse.com/english
www.learning-english.com/learmonline

Friday, January 19, 2007

Макро эдийн засаг

МУИС-ийн ЭЗС-ийн багш Б.Алтанцэцэг,Б.Отгонцэцэг нарын Макро эдийн засгийн ном нь эдийн засгийн зорилгууд,макро эрийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо,эдийн засгийн макро бодлогууд,эдгээр бодлогуудын нөлөөллийн талаар судалж бичжээ.Энэхүү ном нь оюутнууд,багш нар,судлаачдад зориулагдсан үнэтэй бүтээл болжээ.

Wednesday, January 17, 2007

Иргэдийн оролцоо

Манай улс ардчилал зах зээлийн системд шилжин орсноос хойш даруй 16 жил өнгөрчээ.Энэ хугацаанд улс төр,эдийн засаг,хууль эрх зүйн хүрээнд нилээд өөрчлөлт хийгдээд байгаа ч улсын маань хөгжил ямархуу түвшинд байгаа билээ дээ,үнэндээ ард иргэдийн маань дийлэнх хэсэг нь ядуурлын байдалтай байгаа нь сэтгэл эмзэглэмээр санагддаг.Энэ нь юунаас болоод байна,энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? гээд бодохоор иргэдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх нь юу юунаас илүү чухал санагддаг.Үүний тулд иргэдийн мэдлэг,чадвар,хандлагыг өөрчлөх.Энд үзэл бодол нэгтэй хүмүүс эвлэлдэн нэгдэж хамтарч ажиллаж байж амжилтанд хүрнэ.Эзэн хичээвэл заяа түшнэ гэдэг дээ.

Saturday, January 13, 2007

Илтгэх урлагийн нууцаас

Эртний Грек,Ромд яруу аялгууг 5 ангилж үзэж байжээ.
1.Инвенция-ярианыхаа үндсэн агуулгыг гаргахад бэлтгэх
2.Диспозиция-ярианы бүтцийг гаргах
3.Элокуция-бэлтгэсэн яриагаа яруу сайхан болгох
4.Меморий-ярихад бэлэн болгох
5.Акция-цээжээр ярих чадвар

Хүн бүр манлайлагч байх боломжтой

Бусдыг анхааралтай сонсож
Алдааг амжилт болгож
Үр дүнгүй яриаг үр дүнтэй болгож
Аливааг эерэг талаас нь харж
Хөгжлийг өөрөөсөө эхэлж
Өөрөөрөө үлгэрлэн үзүүлж байх
Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргье!Өнөөдөр бие даалтын өдөр.Энэ өдөр ангийнхныхаа блогийг сонирхлоо,их гое санагдлаа.Үүнээс хамгийн их таалагдсан нь чиний байрлуулсан блогууд байлаа.

January 12, 2007 9:33 PM
Delete

Tuesday, January 9, 2007

Нутгийн найрагчийн шүлэг

Гараа эцээгүй байгаа дээр нь атгаж амж
Хөлөө цуцаагүй байгаа дээрээ алхаж амж
Нүдтэй байгаа дээрээ харж ав
Шүдтэй байгаа дээрээ харж ав
Зоригтой дээрээ дарла
Зүрхтэй дээрээ дурла
Зүстэй л байхдаа инээ
Цөстэй л байхдаа булаа
Одтойдоо ологтун
Очтойдоо ялагтун
Наадуул чинь чамаас аажмаар буцах болно
Нар хүртэл алтан нүүрээ бууруулах болно

Sunday, January 7, 2007

Бие даалтын өдөр

Энэ өдөр Комрьютерийн хичээлээр бие даалттай байлаа.Манай ангийнхнаас Танжарых бид 2-с бусад нь ирсэнгүй,тэд амралтын өдөр болохоор арын ажил ихтэй байсан болов уу.Бид 2 өнөөдөр нилээд шинэ зүйлийг мэдэж авлаа.

Хичээл дээр

Шинэ номын тухай

Энэ өдрийн мэндийг хүргье.Та бүхэнтэйгээ Б.Чимид гуайн бичсэн "Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр" номыг уншсан сэтгэгдлээ хуваалцъя гэсэн юм.Энэхүү номыг зохиогч өөрийн мэргэжил болоод ажил амьдралын арвин баялаг туршлага дээр үндэслэн уншигчдад энгийн ойлгомжтой хэллэгээр бичжээ.Монголын улс төрийн тогтолцооны үе шатыг түүхчилсэн байдлаар бичсэний зэрэгцээ бодит байдалд өөрийн үзэл бодол,байр суурийг илэрхийлсэн нь хэн бүхэнд санаа авууштай,ялангуяа төрийн түшээдэд нэн сургамжтай цаашдын ажил үйлст нь
нэн чухаг бүтээл болжээ.Энэ ном олон мянган уншигчдын мэлмийг гийгүүлэх болтугай!

Thursday, January 4, 2007

Шинэ дуу

Шинэ он

2007 он Алтан гахай жил.Энэ нь дорно зүгийн ард түмэнд эд баялгийг аривжуулахыг бэлэгддэг гэлцдэг.Энэ оныг манай монголчууд ч ээлтэй сайхан жил гарлаа хэмээн билэгшээж байна.Шинэ он бүх хүмүүст аз,хийморь,эд баялагийг авчрах болтугай.

талархал

Өнөөдөр 2007.01.04.Комрьютерийн хичээлээр ихийг зааж сургаж буй багшдаа баярласнаа илэрхийлье.
Өнөөдөр 2007.01.04.Комрьютерийн хичээлээр ихийг зааж сургаж буй багшдаа баярласнаа илэрхийлье.