Wednesday, January 17, 2007
Иргэдийн оролцоо
Манай улс ардчилал зах зээлийн системд шилжин орсноос хойш даруй 16 жил өнгөрчээ.Энэ хугацаанд улс төр,эдийн засаг,хууль эрх зүйн хүрээнд нилээд өөрчлөлт хийгдээд байгаа ч улсын маань хөгжил ямархуу түвшинд байгаа билээ дээ,үнэндээ ард иргэдийн маань дийлэнх хэсэг нь ядуурлын байдалтай байгаа нь сэтгэл эмзэглэмээр санагддаг.Энэ нь юунаас болоод байна,энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? гээд бодохоор иргэдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх нь юу юунаас илүү чухал санагддаг.Үүний тулд иргэдийн мэдлэг,чадвар,хандлагыг өөрчлөх.Энд үзэл бодол нэгтэй хүмүүс эвлэлдэн нэгдэж хамтарч ажиллаж байж амжилтанд хүрнэ.Эзэн хичээвэл заяа түшнэ гэдэг дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Нийгмийн гишүүдийн дундаж сэтгэлгээнд иргэдийн оролцооны тухай асуудал өсч байгаа байх. Амьдралд нь тулсан асуудлыг өөрөө оролцож байж шийдвэрлэх ёстой гэж ойлгодог хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь ардчилсан хувьсгалын зорилго аажмаар хэрэгжиж байгаагийн илрэл юм болов уу.Амжилт хүсье.
Post a Comment