Tuesday, January 9, 2007

Нутгийн найрагчийн шүлэг

Гараа эцээгүй байгаа дээр нь атгаж амж
Хөлөө цуцаагүй байгаа дээрээ алхаж амж
Нүдтэй байгаа дээрээ харж ав
Шүдтэй байгаа дээрээ харж ав
Зоригтой дээрээ дарла
Зүрхтэй дээрээ дурла
Зүстэй л байхдаа инээ
Цөстэй л байхдаа булаа
Одтойдоо ологтун
Очтойдоо ялагтун
Наадуул чинь чамаас аажмаар буцах болно
Нар хүртэл алтан нүүрээ бууруулах болно

Sunday, January 7, 2007

Бие даалтын өдөр

Энэ өдөр Комрьютерийн хичээлээр бие даалттай байлаа.Манай ангийнхнаас Танжарых бид 2-с бусад нь ирсэнгүй,тэд амралтын өдөр болохоор арын ажил ихтэй байсан болов уу.Бид 2 өнөөдөр нилээд шинэ зүйлийг мэдэж авлаа.

Хичээл дээр

Шинэ номын тухай

Энэ өдрийн мэндийг хүргье.Та бүхэнтэйгээ Б.Чимид гуайн бичсэн "Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр" номыг уншсан сэтгэгдлээ хуваалцъя гэсэн юм.Энэхүү номыг зохиогч өөрийн мэргэжил болоод ажил амьдралын арвин баялаг туршлага дээр үндэслэн уншигчдад энгийн ойлгомжтой хэллэгээр бичжээ.Монголын улс төрийн тогтолцооны үе шатыг түүхчилсэн байдлаар бичсэний зэрэгцээ бодит байдалд өөрийн үзэл бодол,байр суурийг илэрхийлсэн нь хэн бүхэнд санаа авууштай,ялангуяа төрийн түшээдэд нэн сургамжтай цаашдын ажил үйлст нь
нэн чухаг бүтээл болжээ.Энэ ном олон мянган уншигчдын мэлмийг гийгүүлэх болтугай!

Thursday, January 4, 2007